Таяа
Шинжааны Алтай уулнаа монголчуудын үр сад амьдарч буй. Тэдний тухай хээрийн шинжилгээ хийх гэж Өвөрмонголын их сургуулийн доктор, профессор Таяа нөхөр хэдэн удаа очиж байжээ. Өвөлийн улиралд цас мөс ихтэй Алтай уул зөвхөн морин чаргаар л аялах боломжтой ба зарим газар нь хоёр метр гаруй илүү цас хурсан байдгаар зөвхөн азарга л унах, хөллөх хэрэгтэй байдаг аж. Тэгээд ч цасны нуралт олон, онц хүйтэн, зам халтиргаатай болохоор аюул адал гарах боломж ч арвин байдаг юм байна. Энд Таяа гуайн өгүүллийг нийтэллээ.

Агуулгын товч
Тус өгүүлэлд, Шинжааны Алтай уулны Хөх мончог ястаны түүх дурсамж буюу адилшилын улирал хувьсалыг ярихаар дамжиж, ямар нэгэн үндэстний өөрийнхөө угсаа гарлын тухай цээжлэл, тайлбарлал жич тэдний адилшил нь үл хувирах мөнхийн сэдэв бус, харин цаг үеийн хувирал, улс төрийн нөлөөлөл жич ашиг тусын хэрэгцээ зэргээс болж хувиран өөрчлөгддөг магадгүй гэдгийг ярихын зэрэгцээ “уламжлалт адилшил” хийгээд “зохиомол адилшил”-ыг ялган салгаж үзэх чухалтай гэдгийг чухалчлав.

Зангилаа үг.
Хөх мончог ястан, ирэл гарал, түүх дурсамж, адилшил.
(more…)
songool |
Түүхэ, Юрэнхы |
11 Jul 2010 |
Отзывов: 3 »